ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн хоёр давхраас 50 настай эмэгтэй унаж нас баржээ
Өнгөрсөн шөнө буюу 2024 оны зургаадугаар сарын 13-ны шөнө 01:30 цагт ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүл мэндийн нэгдлийн хоёрдугаар давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 50 настай эмэгтэй Д унаж, эмчлэгдэх явцдаа нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.