Н.Өнөрцэцэг: Монголын шүүх намайг хамгаална гэж итгэж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгнө. Намайг эрүүгийн дөрвөн зүйл ангиар яллахаар прокуророос шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаах явцад маш олон эргэлзээтэй асуудал үлдсэн.

Арван жилийн хугацаанд Н.Өнөрцэцэг юу хийж байсан бүгдийг нь шалгасан. Цагдаагийн байгууллагынхан хоёр сар өдөр шөнөгүй, амралтын өдөргүй маш олон том хүчээр шалгасан. Мөн 21 аймаг, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар бүгдийг нь шалгасан.

Намайг тэрбумын татвараас бултсан байна гэж анх барьж хорьсон.

Н.Өнөрцэцэг ямар гэмт хэрэг хийдгийн хаанаас мэдээлэл авдаг юм бэ, ямар хөрөнгөтэйн энэ бүгдийг олон нийт мэдэх ёстой. Тийм учраас энэ шүүх хурлыг нээлттэй ил тод явуулаад өгөөсэй гэсэн ганцхан хүсэлтэй байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.