СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦХХХЯ-ны байр руу бие засаж, танхайрсан хятадуудыг 20 хоног баривчилж, 30 цаг албадан сургалтад хамруулна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны барилга руу энэ сарын 10-ны үдэш бие засаж байсан гадаадын иргэдийн олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа талаар бид өнөөдөр мэдээлсэн. 

Тэдэнд хэд хэдэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Тэд бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн, төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, танхайрсан бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж иргэдийн дургүйцлийг төрүүлсэн.

Тэдний ЦХХХЯ-ны байр руу бие зассан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.1-1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг нь 10000, төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлсэн үйлдэлд нь мөн хуулийн 15.2-2.3-т зааснаар 250000 төгрөгийн торгох шийтгэл оноосон байна. Танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.2, 5.2-1.4-т зааснаар 20 хоног баривчлах, 30 цаг албадан сургалтад суулгах шийтгэлийг өнөөдөр шүүхээс оноолоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.161.48

Shiitgelii ni edeluueed .Mongoliin hileer orj irehiig bur moson horiglo

Зочин
1 сарын өмнө
122.201.31.199

tsarai chi hargadahgvi ….

Зочин
1 сарын өмнө
66.181.183.236

Үгүй дээ шууд нутаг буцаалдаа

Болдбаатар
3 долоо хоногийн өмнө
202.55.188.101

Тэр барилгын гадна талбайг нүцгэн гараар нь угаалгаад хөөж гарга хятаддаа бол шууд буудуулна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.