СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-07

Г.Дамдинням: Бид Дарханыг улсын чанартай хот болгох суурь дэд бүтцийг шийдвэрлэсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Дархан улсын чанартай хотын статустай болж, хөгжлийн бодлогоо тодорхойлох, бие дааж шийдвэр гаргах эрх үүргээ гартаа авах юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням дээрх ач холбогдлыг тодотгож, хуулийн төслийг хэлэлцүүлж байгаад дарханчуудын өмнөөс талархлаа илэрхийлж, байр сууриа хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Уг хуулийг тэсэн ядан хүлээж байгаа аймгуудын нэг бол манай Дархан хот. 1992 оноос хойш аймаг гэдэг статустай явж ирсэн. Уг нь манай Дархан бол хот юм. Ашгүй, олон жил яригдсаны эцэст улсын чанартай хот болж шийдэгдэх нь ээ. Одоо хоёр асуудал байна. Эхнийх нь газрын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Хоёрдугаарт, Энэ талын зохицуулалт, боломжуудыг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэсэн юм.

Уг асуултад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тодорхой хариулт өгч, Г.Дамдинням гишүүний хүсээд байгаа эрхзүйн зохицуулалтуудад анхаарч, хуульд тусгаж буйг тайлбарлалаа. Тодруулбал, тухайн хотын иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулан уралдуулж хотын захирагчаа өөрсдөө сонгоно. Ингэснээр хот өөрийн хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлон, татварын орлогоо төвлөрүүлэн дахин хуваарилах эрхтэйгээр ажиллах боломж бүрдэнэ. Үүний тулд хотынхоо тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, эдгээр чиглэлийн бизнесүүдийг дэмжихийн тулд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг боломжууд нээгдэнэ.

Тухайлбал, газар тариалангийн салбарыг дэмжихийн тулд техник тоног төхөөрөмж шинээр худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх нь хотын удирдлагуудад нээлттэй. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн татварын хөнгөлөлттэй бодлогуудыг хэрэгжүүлэх эрхтэй байна. Ингэснээр бизнес эрхлэгчид Дарханд үйлдвэр, үйлчилгээгээ байгуулах, шинэ бизнесүүд хөгжсөнөөр ажлын байр нэмэгдэж, дарханчуудын цалин орлого нэмэгдэж, амьдралын чанар богино хугацаанд эрс сайжрах нөхцөл бүрдэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.