"Новороссия андууд" ТББ-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан тавдугаар сарын 09-ний өдөр Агуу их эх орны дайн болон Халх голын ялалтад зориулсан жагсаал зохион байгуулах хүсэлтээ уламжилжээ.
Уг хүсэлтэд дурдсанаар уг арга хэмжээг 2015 оноос хойш зохион байгуулж байгаа ба энэ удаагийн жагсаал нь Агуу их эх орны дайны 79 жил, Халх голын ялалтын 85 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой гэв. Жагсаалыг "Үнэнч мөнх андууд" нийгэмлэг, ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Оросын элэг нэгтнүүдийн байгууллага, Дайнд оролцогсдын монгол хороо болон ЗХУ болон ОХУ-д төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулдаг ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.