СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шар өвс шатаасан таван дуудлага өнөөдөр иржээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 сарын өмнө

Шар өвс шатаахгүй байхыг Онцгой байдлын албанаас дахин дахин анхааруулсаар байгаа боловч, иргэд өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсаар байна. 

Тухайлбал, өнөөдрийн 15:20 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс, хашаа шатсан таван дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ.

Иймд, хуурайшилт ихтэй байгаа тул нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэл, гэр хорооллын айл өрхүүдийг хашааны шар өвсөө шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон, дахин анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.