СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-30

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төв аймгийн хоршоологчидтой уулзлаа

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 сарын өмнө

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төв аймгийн “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцлоо. Төв аймгийн хувьд газар тариалан, мал аж ахуйн салбарыг хөгжүүлсэн, хоршооллууд үйл ажиллагаа явуулж буй туршлагатай аймаг. Тиймээс тус аймгийн малчид Шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулж, хоршооныхоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлтэй байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын "Үдлэг шим агро" хоршоо 2021 онд байгуулагдаж, малчдаас сүү сүүн бүтээгдэхүүн худалдан авч Улаанбаатар хотын үйлдвэрт ханган нийлүүлэлт хийдэг. Зундаа 6000 тонн литр, өвөлдөө 2500 тонн литр сүү нийлүүлж байна. Хоршооны гишүүн малчин зээл авч, хоршоо хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болж чадвал эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулах төлөвлөгөөтэй байгаа талаар ярилаа. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжил, сургалтын төвийн дэргэдэх хоршоо сумынхаа сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрт бэлтгэн нийлүүлэлдэг ба аймгийнхаа сурагч бүрийн өдрийн сүүний хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Төв аймгийн хоршоодын "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөр дамжуулж, хөрөнгийн эх үүсвэртэй болсноор өөрсдийн үйлдвэрлэлээ хэрхэн нэмэгдүүлэх талаар аль хэдийн төлөвлөж эхэлжээ. Хоршоогоор дамжуулж малын түүхий эд худалдан борлуулах нь малчдад үр ашгаа өгч, хоршоонд нэгдэх сонирхолтой малчдын тоо нэмэгдэж байгаа талаар Төв аймгийн хоршоологчид ярьж байна. Тэд өмнө нь мал аж ахуйн салбарт ийм хэмжээний шинэчлэл явагдаж учраас талархалтай байгаа гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан талаар онцоллоо. Малчид хотондоо бизнесээ эрхэлж, илүү сайхан амьдрахын тулд хамтдаа хоршиж, ажиллах нь чухал байна. Тиймээс тэдэнд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нь шийдсэнээр бизнес төсөл загвараараа сумандаа анхан шатны боловсруулалтаа хийнэ. .

Юун түрүүнд малчин бүрд хүрч очих сургагч багш нар орон нутагт ажиллаж, шаардлагатай мэдээллүүдээр хангана. . 1 сарын хугацаанд сургагч багш нар томилогдож ажилласны дараагаас зээлийн шугам нээгдэнэ. Засгийн газраас тооцоолж буйгаар 5-р сарын 20 гэхэд эхний зээл гарах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.