Сүхбаатар дүүргийн 5-р хороо 6 дугаар сургуулийн урд барилга барьж байгааг иргэд эсэргүүцэв
СБД-ийн 5-р хороо 6 дугаар сургуулийн урд үерийн ус зайлуулах магистралыг суурин давхартаа оруулсан орон сууц баригдаж байна. Тухайн барилгыг "Авзага трейд"ХХК-ийн захиалгаар гүйцэтгэж байгаа аж.
Оршин суугчид тус барилгыг хууль ноцтой зөрчиж байгаа гэлээ. Иймд шат шатны төрийн байгууллагууд иргэдийнхээ амь насыг хамгаалж тус барилгыг нурааж өгөхийг хүсэв.
Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэн С.Даваахүү:
-Энэ барилга гурван хууль зөрчсөн. Нэгдүгээрт, орон сууц барилгын хоорондын зайг ноцтойгоор зөрчиж хоёр талын барилга цууралт өгсөн. Зургаадугаар сургуулийн хашаа руу дөрвөн метр түрж орсон. Түүнчлэн нийслэлийн өмч дээр энэ барилга баригдаж байна. Үерийн ус зайлуулах магистралыг суурин давхартаа оруулж, урсгалыг нь өөрчилсөн.
Энд оршин суух иргэд үргэлж айдастай амьдарч байна. Хүний амь нас үрэгдсэний дараа ярих гээд байгаа юм уу? Сургуулийн хүүхдүүдийн дээрээс юм унасны дараа цочроо авах юм уу? Шат шатны дарга нар минь ажлаа хийгээд өгөөч. Оршин суугчид бид нар үер усанд амьдармааргүй байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.