Харийн иргэдийн захиалгаар бурхад хулгайлж хил давуулдаг бүлгийг илрүүллээ

Харийн иргэдийн захиалгаар бурхад хулгайлж хил давуулдаг бүлгийг илрүүллээ

Нийслэл болон орон нутгууд дахь бурхны шашны сүм, хийдээс эд зүйлс хулгайлдаг бүлэг хүнийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр уг хэргийг Б гэх эрээр толгойлуулсан бүлэг үйлдсэн нь тодорхой болсон аж.

Хангалттай нотлох баримт цуглуулсны дараа Б-ыг энэ сарын эхээр Орхон аймгаас дайчлан баривчилсан байна. Хэргийн холбогдогч нар орон нутгуудаар явж нэлээд судалж байгаад эртний бурхан, тахил хулгайлдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар сүүлийн гурван жилийн хугацаанд Архангайгаас дөрөв, Баянхонгороос гурав, Булган, Өвөрхангай, Сүхбаатараас тус бүр хоёр, Дундговь, Ховд, Завханаас тус бүр тав, Говь-Алтай, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгаас тус бүр нэг гээд нийт 32 хэрэг үйлдсэн нь тодорхой болжээ.
Тэд хулгайлсан шашны эд өлгийн зүйлсийг “Нарантуул”, “Хархорин” худалдааны төв, Урт цагааны гудамжны эртний эдлэлийн ченжүүдэд худалдаж, тэднээр дамжуулан улсын хилээр хууль бусаар гаргасан үйлдэл ч тогтоогдож буй аж. Түүгээр ч зогсохгүй гадаадын иргэдийн захиалгаар бурхан, тахил хулгайлсан нь тодорхой болсон гэнэ.

Ташрамд дурдахад, цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймгийн 27 сумд байрлах сүм, хийдэд нэвтэрч түүх, соёлын дурсгалт болон шашны эд зүйлс хулгайлсан 37 хэрэг гарч бүртгэгджээ. Түүний дотор 658 судар, гуулин болон танка бурхан 124, цан 48, хонх, дамар 16, мөнгөн бишгүүр дөрөв, очир, дун тус бүр найм, хонх долоон ширхгийг хулгайлсан талаар өргөдөл, мэдээлэл ирсэн байдаг аж. 

5d9ea7c3 a7bc 4f2f a305 4c7adc627bcc

a410633c eb9d 47f8 b7ad 55120f2fd4e0

dc5f25a4 46b0 4b21 9de8 cc793c9bc3da

4bbc2ca0 b0ad 462c 9349 d087646d593a

c39b23c9 ed75 45b8 823c 5ec9efd88b75

6818623c 6a0a 42b2 bc19 3c8730972236

35bd6a07 383c 4911 8646 17f8a6f0126f

0184a371 e0b3 4a9f 823f 8acee196a3d1

ea10c5b1 0e7c 450e 8c97 e70f74ae340b

7069d846 7b5d 4ffa 8068 58c75689ae75

a8c8ec80 3fa5 4193 a471 00b5dcd392be

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.