СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн ноцтой осол гарлаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарлаа. Ослын улмаас 16 настай охин газар дээрээ нас барж, 8-40 насны зургаан хүн хүнд гэмтсэн байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын өрхийн эмнэлгийн хажууд өнөө орой 19 цагийн үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдлээ.

Яг одоо хэргийн газарт цагдаагийн алба хаагч нар ажиллаж байна.

Одоогоор шалгалтын ажиллагаа дуусаагүй, зарим гэрч нарын хэлснээр найман хүүхэд байсан гэж мэдээлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.186.55

Surguulia taraad ybj bsan bhdaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.