СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2024-04-17

Т.Бадамжунай нарын хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй гэж үзжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Дээд шүүхээс Т.Бадамжунай нарын хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцжээ.  

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх зэрэг үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн магадлалаар  тул .

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Авилгачийг
1 долоо хоногийн өмнө
202.126.90.163

Gyyд

Авилгачин хүкэд
1 долоо хоногийн өмнө
202.126.90.163

БУУДААЧ ЭЭ ХҮРЭЛСҮХ ЭЭ БУУДАХГҮЙ БОЛ ХАМТ КАЗИНОДСОН ИДСЭН УУСАН АВИЛГАЧИН ТА НАРЫГ БҮГДИЙ НЬ БУУДААД БУУДААД БУУДААД...ГҮЙЦЭЭ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.