СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэж УИХ-д өргөн барихыг зөвшөөрсөн.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд шинжлэх ухааны оролцоо ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлсон. Монгол Улсы Ерөнхий сайд анх удаа шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийг даргалдаг болсон.

Цаашдаа Монгол Улс шинжлэх ухаан, инновац дээр тулгуурлаж хөгжих үүнээс өөр гарц байхгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ нэг харамсалтай зүйл болсон. Тодруулбал, бид Үндсэн хуулиа зөрчсөн байна. Учир нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх гэдэг дээр эхлээд шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулчхаад дараа нь эдийн засаг нийгмийн хөгжлийн чиглэлээ батлуулаад түүнийхээ дараа жил бүр улсын төсвөөс зээл санхүүгийнхээ төлөвлөгөөг батлуулж явах ёстой улс юм байна. Гэтэл харамсалтай нь үндсэн хуулийнхаа заалтыг 90-ээд оноос хойш гарсан бүх ажлын хэсэг биелүүлж чадаа алдаа завхралууд гарсан учраас өнөөдрийн энэ учир дутагдалтай нөхцөл байдал үүсжээ.

Энэ нь үндэсний аюулгүй байдалд маш том аюул учруулахаар зохицуулалт. Үүнийг санаандгүйгээр авч хаяагүй болов уу гэж бодож байна. Тиймээс манай энэ чиглэлийн бодлого алдагдаж, өнөөдрийн энэ хөгжил ийм дорой түвшинд ирсэн гэж харж байна.

Хоёрдугаарт, бид энэ шинжлэх ухаан, технологийн хөгжлийг зөвхөн салбарын яамны хүрээнд харж ирсэн байна. Тийм учраас энэ чиглэл холбогдох бодлогын газрууд хэрхэн ажиллах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Манай Монгол шиг Засгийн газар байгуулагдах бүхэнд салбарын сайд нь гарч ирээд шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс орон байхгүй шүү дээ. Ийм өрөвдөлтэй хувь заяа магадгүй байсан учраас энд салбарууд хөгжөөгүй болов уу гэж бодож байна. Цаашдаа төр засгийн болон яамдыг уялдааг хангасан эко системийг нэмэгдүүлэх ёстой юм байна. Хоёрдугаарт, эрдэмтэд судлаач, энэ төрлийн байгууллагын санхүүгийн уян хатан нөхцөлтэйгөөр дэмжих ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.64

сайн байнуу хөдөө орон нутагт тэтгэвэр тэтгэмжээ авчаад 55 нас хүрээгүй бол ажилаа үргэлжлүүлж хийж болхуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.