ЕТГ-ын дарга асан П.Цагааны “Ачит-Ихт”-д Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэх төслийн ажлыг хэрэгжүүлж буй “Ачит-Ихт” ХХК-ийн байранд Эрүүгийн цагдаагийн албаныхан өнөөдөр нэгжлэг хийж байгаа ажээ.

“Ачит-Ихт” ХХК-д ямар үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж байгаа нь хараахан тодорхойгүй байна.

Харин “Ачит-Ихт” ХХК-иас мэдэгдэл гаргажээ.

“Ачит-Ихт” ХХК- мэдэгдэлдээ:

-МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал "Элбэгдоржийн компани" гэж мэдэгдсэний дараа Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас иж бүрэн шалгалт орлоо гэжээ.

435344485 928667882383076 375773829965749820 n

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.