ЦЕГ: Цагдаагийн хурандаа Ж.Энх-Одыг сэлгээгүй, бүрмөсөн чөлөөлсөн

13 настай охиныг цагдаагийн албан хаагчид хүчиндсэн гэх хэрэгт холбогдуулан Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга Ж.Энх-Одыг чөлөөлж, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд даргаар тавьсан гэсэн мэдээлэл манайд өчигдөр гарсан. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр тодруулга өглөө. 

ЦЕГ-ын эх сурвалжийн мэдээлснээр, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ж.Энх-Одыг "Баянгол руу сэлгээгүй, харин бүрмөсөн чөлөөлсөн" гэв. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Нандинбаатарыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын ахлах байцаагчаар томилсон гэх мэдээлэлд харин тодорхой хариулт өгсөнгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.