Хилийн цэргийн алба хаагч осгож амиа алджээ

Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн цэргийн ангийн ахлах ахлагч цолтой Б.Б хилийн харуулын ээлжээс буугаад буцаж явахдаа амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг осгосноос болсон гэж урьдчилсан байдлаар үзэж буй гэнэ.

Түүнтэй хамт хошууч Л, жолооч С, аж ахуйн дарга, ахлагч Ц.Б нар ээлж хүлээлцүүлээд явсан бөгөөд буцах замдаа батлагдсан маршрутаас гарч хилийн харуулаас буусан . Улмаар талийгаач Б.Б ганцаараа алхаж, үлдсэн хоёр нь нутгийн айл бараадсан байна. Ингээд Б.Б-г анги, салбартаа очоогүй учраас эрэн хайх ажиллагаа явуулж, гэнэ.

Орон нутгийн хууль хяналтын болон хил хамгаалах байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ийм харамсалтай явдал болсон нь үнэн” гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.