Улсын заан Б.Серик: Би барилдаж болох уу, ахиж алдаа гаргахгүй
“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг Монголын үндэсний бөхийн холбооноос нэг жилээр хассан юм.
Эрхээ хасуулснаас хойш Б.Серик заан бөхийн хөлийн цэцээр ажиллаж, барилдах эрхээ сэргээхээр хичээж буй юм. Гэвч хараахан түүний барилдах эрхийг МҮБХ сэргээгээгүй байна.
Тэрээр өнөөдөр цахим сүлжээгээр дамжуулан “Би энд барилдаж болох болов уу. Ахиж алдаа гаргахгүй” хэмээн МҮБХ-нд ханджээ. "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдааныг МҮБХ-ноос хоёр хоногийн дараа зохион байгуулах бөгөөд энэ барилдаанд барилдах хүсэлтээ байгаагаа тэрээр ийнхүү илэрхийлжээ.
Ташрамд сонирхуулахад, “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын "С" хэсгийн хагас шигшээ барилдаан өчигдөр Баян-Өлгий-Булган аймгийн бөхчүүдийн дунд болж, Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн ялалтаар өндөрлөсөн юм. Улсын заан Б.Серик багийнхаа дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.