СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-02-28

Ямар өвчний үед амны эвгүй үнэр үнэртдэг вэ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Амнаас эвгүй үнэр гарах шалтгааны 90 хувь нь шүдний өвчлөлөөс болдог байна. Үүнд, шүдний чулуу, шүд цоорох өвчин, стоматит, пародонтит гэх мэт.

Энэ тухай Европын эрүүл мэндийн төвийн шүдний эмч Павел Писарев “Галлитоз (амнаас эвгүй үнэр) нь шүд цоорох, амны хөндийн салст бүрхэвчийн өвчин, чанар муутай хиймэл шүдний анхны шинж тэмдэг юм. Эдгээр тохиолдолд тааламжгүй үнэрийг хүн байнга мэдэрдэг бөгөөд амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн нь амны хөндийн эвгүй үнэрийг богино хугацаанд даван туулахад тусалдаг ч асуудлыг бүрэн арилгах боломжгүй" гэж тайлбарлав. Дээрх өвчний үед амны хөндийн үнэр нь их өмхий байдаг аж.

Мөн ямар өвчнөөр өвдсөнөөс шалтгаалан амны хөндий үнэр өөр, өөр байдгийг эмч хэлэв. Жишээлбэл, аммиакийг санагдуулам загасны үнэр нь бөөрний дутагдлын шинж тэмдэг байж болно. Бөөрний үүрэг бол цуснаас химийн хорт бодисыг гадагшлуулж, шээс ялгаруулах боловч хог хаягдал, аюултай хорт бодисыг шүүж чадахгүй болтлоо гэмтсэн тохиолдолд бие махбодид гэмтэл гарч эхэлдэг. Энэ тохиолдолд амьсгал нь загасны үнэртэй болдог гэж мэргэжилтэн тэмдэглэв.

Чихрийн шижин өвчтэй хүмүүсээс жимсний үнэр эсвэл хумсны будаг арилгагч ацетон шиг үнэр үнэртэнэ. Энэ нь инсулин дутагдлаас болж бие нь өөх тосны хүчлээс эрчим хүч авдаг цочмог хүндрэл юм. Энэ нь хүчиллэг кетоныг үүсгэдэг учраас цусанд хуримтлагдсанаар чихрийн шижингийн хүндрэл, бүр үхэлд ч хүргэдэг.

Ходоод гэдэсний янз бүрийн өвчин нь амнаас эвгүй үнэр гарах бас нэг шалтгаан болдог. Ходоод-улаан хоолойн сөргөөний үед амнаас эвгүй исгэлэн үнэр гардаг бол арван хоёр хуруу гэдэсний шархлаа, үрэвсэл нь ялзарсан өндөг шиг "үнэртдэг" гэж шүдний эмч дүгнэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, З.БАТЦЭЦЭГ

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7283)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.