?LIVE: Зам хаагдаж, малчид эмнэлэгт үзүүлэх боломжгүй болсон тул эмч нар гэрээр нь очиж үйлчилж байна
Засгийн газрын “Шуурхай баг-3” Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумдад ажиллалаа.
Шуурхай багт дэмжлэг үзүүлэх зорилгоор мал эмнэлэг, хүн эмнэлгийн багууд зудын нөхцөлд малчдын хотонд хүрч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хүнсний багцын тусламж үзүүлж байна. Улсын гуравдугаар төв эмнэлэг, СЭМҮТ-ийн эмч нарын баг малчдад зүрхний цахилгаан бичлэг, дотрын эхо үзлэг хийж, асуумж бөглүүлж, эрүүл мэндийн багц бүтээгдэхүүний тусламж үзүүлж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас мал амьтны гоц халдварт өвчний талаар мэдээлэл өгч, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэлд анхаарах, хаврын сэг зэмийн устгал, суманд үйлчилгээ үзүүлж байгаа мал эмнэлгийн нэгжийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар малчдын саналыг сонслоо.
Шинэ-Идэр сумын Баянзүрх III багийн малчин Б.Бямбаа, тус багийн эмч А.Цэцэгмаа, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлаач эмч А.Хас нарын яриаг хүргэе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.