100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг Засгийн газарт хүргүүллээ

Иргэн Нямжавын Номун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр "Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" сэдэвтэй нийтийн өргөдлийг “D-Parlшament”-д байршуулсан билээ.

Энэхүү санал 100 мянга гаруй хүний дэмжлэг авсан тул УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болсон талаараа УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн баярын өмнө мэдэгдэж байв.

Тэгвэл тэрээр 2013 онд батлагдсан

УИХ-ын дарга Г.Занданшатар албан тоотдоо:

-Иргэн Н.Номун-Эрдэнээс "Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" сэдэвтэй нийтийн өргөдлийг Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2.3-т заасны дагуу уг асуудлыг судлан үзэхэд хууль хоорондын зөрчил байна гэж үзсэн уг зөрчлийг арилгах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн наймдугаар зуйлийн 8.1.1- д заасан бүрэн эрхийнхээ дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслүүдийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан болон хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн ажлын тайлан, зардлын тооцоо зэрэг холбогдох баримт бичгийг хавсаргав гэжээ. 

423944082 279987638440938 8997701358691575705 n

423735585 364624719698096 5077184167524804611 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.