БИЧЛЭГ: Согтуу этгээд Сүхбаатарын талбайд цагдаа нартай муур, хулгана болжээ
Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э гэгч өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18:06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайд "зугаалж" цагдаа нартай муур, хулгана болж тогложээ.
Тэрээр алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, шалгуулахаас зайлсхийх оролдлого хийснээр барахгүй иргэдэд аюултай нөхцөл үүсгэн хөдөлгөөнд оролцсон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 4.91 хувийн согтолттой байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.