СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вьетнам руу цагаан сараас хойш визгүй зорчино

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам Улс руу 30 хоног визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байна.

Одоогийн байдлаар Вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагууд дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй тул тус хэлэлцээр сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгаа аж.

Тиймээс хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг албан ёсоор мэдээлнэ. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд аяллаа сайтар төлөвлөж, тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө цахим виз мэдүүлж авсны дараа явахыг Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа ЭСЯ-наас зөвлөлөө.

2023 оны арванхоёрдугаар сарын эхээр дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газар хангаж, Вьетнамын талд мэдэгдсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.