Хөх хотод суух Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ 1 жил 10 сарын хорих ял сонсож, суллагдсаныхаа дараах анхны лайваа өнөөдөр хийлээ. Энэхүү лайвыг 45600 хүн зэрэг үзэж хамгийн олон үзэлттэй лайвын нэг боллоо. Түүний ярьсан зүйлийн товч агуулгыг та бүхэнд хүргэе.
Хөх хотод суух Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ:
-Хөх хотын консул байхдаа орон сууцны мөнгө хууль бусаар шилжүүлсэн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тараасан гэх мэт дөрвөн зүйл ангиар намайг буруутгасан.
Анхан шатны шүүхээс 3 жил 10 сарын хорих ял авсан. Гол нь би өмгөөлөгчгүй орчихсон юм аа. Давахын шүүх дээр дөрвөн өмгөөлөгчтэй орсон, 1 жил 10 сарын хорих ял болж буурсан. Гурав дахь боломж нь Улсын дээд шүүх байсан. Харамсалтай нь "хэлэлцэх шаардлагагүй" гэж үзсэн.
Дөрөв дэх боломж байгаа талаар өмгөөлөгч маань, эхнэр, дүү нар маань хэлсэн. Энэ нь магадланд орох. Таваас доош жилийн ялтай хүн ялынхаа 50 хувийг эдэлбэл магадланд орох эрх үүсдэг. Гэтэл цахим уулзалт дээр акт тавигдаад энэ бүтэхгүй болсон. Ингээд арга мухардаад байтал УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Тав дахь боломж байна аа, Ерөнхийлөгчид хандаад үз" гэсэн.
Би эхэндээ хандахгүй гэж бодож байтал аавын бие тааруу байсан. Элэг муутай, хагалгаанд орсон. Аавд санаа зовоод байсан. Бас надтай цуг хоригдож байсан залуугийн аав нь нэг өдөр нас барчихдаг юм. Ёок гээд л явчихдаг юм билээ. Ингээд хүсэлт бичсэн.
Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхэн өдөр Монгол Улсын ерөнхийлөгч маань уучлал үзүүлсэн. Үүнд би маш их баярлаж байгаа. Аав руу минь өөрөө ярьж энэ мэдээг дуулгасан байна лээ. "Гавьяат тээвэрчин Даваа гуай юу? Би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна аа. Хүүд чинь өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурах гэж байна" гээд ярьсан байсан.
ЕТГ-аас хуулийн зөвлөх нь 441 дүгээр ангид очиж зарлигийг уншсан. Суллагдаад аав дээрээ хамгийн түрүүнд очсон. Би бүтэн нэг жил хоригдсон байна.
Өнгөрсөн хугацаанд тэвчээр их суулаа. Их зүйл бодлоо. Их уншлаа, бараг зуун ном уншсан байх. Бясалгалд суусан. Зарим хүн рүүгээ "намайг уучлаарай" гээд захиа бичсэн. Дотор онгойдог юм билээ.
Надад алдаа маш их байсан байна. Ойр дотны хүмүүс маань "Лайваараа хүний эрх зөрчөөд байна" гэхэд би үгэнд ороогүй явснаараа алдсан байна. Тэр хүний алдааг хэлэх ёстой байтал гэр бүл рүү нь дайраад байсан байна лээ. Үүнийгээ ойлгосон, ухаарсан.
Нөгөө талаар, хоригдсоноороо аливаа муу юмыг хаасан гэж бодож байгаа. Засан хүмүүжээгүй бол ар гэрт маань муу зүйл тохиолдох байсан ч юм бил үү. Лайв хийж яваад хүнд алуулчих ч байсан юм бил үү. Аягүй бол хүнтэй муудалцаад цохиод бэртээчих ч байсан юм бил үү, хэн мэдэх вэ.
Ингээд том зорилготойгоор гарч ирсээн. Хүнсний сүлжээ хийнэ. Олон зуун хүнийг ажлын байраар хангана, их хэмжээний татвар төлж улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна. 5 хувийн ашиг л харна. Харин энэ ашгаа хүүхэд залуучуудын төлөө зарцуулна. Монгол Улсын ерөнхийлөгч онц сурч байгаа хүүхдүүдийг гадаадад сургаад байгаа. Би үүнийг өмнө нь бодож байсан. Би энэ ажлыг дэмжинэ гэж бодож байгаа.
Мөн, санхүүч мэргэжилтэй хүний хувьд санхүүгийн бизнесээ хийнэ. "Жийп сервис" компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлнэ. Ийм гурван бизнес хийнэ гэсэн зорилго тээж гарч ирлээ.
Энэ бүхний зэрэгцээ хоёр ном бичнэ. Би та бүхэнд ямар хэргээр орсон, ороод ямар байснаа товчхон ярьж өглөө. Номондоо дэлгэрэнгүй бичнэ.
Миний лайвыг 24 цагийн дотор 1 сая хүн үзэж байсан. Энэ бол Монголд байтугай дэлхийд ч байхгүй рекорд. Тэгэхээр миний бичсэн номыг энэ хүмүүсийн 10 хувь нь л худалдаж авна гэж тооцож байгаа.
Нөгөө нь, шоронд орсон хүмүүсийн кэйсээр ном бичнэ. Зарим хүн ялихгүй зүйлээс болоод шоронд орчихсон байдаг юм билээ. Би энэ номоо бичээд эхэлчихсэн. Хүнтэй зодолдоод цохилуур нь таараад нөгөө нь нас барчихсан тохиолдол байна. Хар тамхиар маш олон хүн шоронд ял эдэлж байна. Энэ бүгдийн талаар би ном бичнэ.
Аав, ээж хоёр минь намайг нэг цагийн л лайв хий гэсэн. Одоо хуучных шиг дэггүйтэж лайв хийхгүй ээ. Хүү нь дэггүйтэж үзэл бодлоо илэрхийлж яваад аав ээж хоёрынхоо санааг их зовоолоо. Уучлаарай...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зайлуул энэ алиа салбайдайн номоор ямар балдуушаа хийхэв ядаж бөгс арчих шаардлага алга