СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-04

Б.Пүрэвдорж: Таван аймагт Х.Баттулгын хүмүүс намын дарга хийж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
7 сарын өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын удирдлага эв нэгдэлтэй байх ёстойг сануулж, байр сууриа илэрхийлжээ. АН-ын лидерүүд эв нэгдэлгүй үед гишүүд, дэмжигчид нь хамгийн их хохирдог хэмээн онцолжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Ардчилсан нам нь 21 аймаг, есөн дүүрэг гээд 30 нэгжтэй. Тэр 30 нэгжийн 5 аймагт нь Х.Баттулга ерөнхийлөгчийн дэмждэг хүмүүс намын дарга хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувь энэ зэргийн нөлөөлөл байна гэж үздэг.

Хоёрдугаарт манай намд эв нэгдлийн асуудал байна. Намын лидерүүд хоорондоо учраа олохгүй, өөр нам байгуулаад явдаг тохиолдол бий. Тэр хүмүүс намдаа эргэж орж ирэх гэж үйлээ үздэг. Тэр лидерийг дагаж явсан хүмүүс нь юу ч үгүй, амьдрал ч үгүй хоцордогийг бид мэднэ. Тиймээс одоо АН эв нэгдлээ олсон байгаа энэ үед нааш цаашаа яваад байх хэрэггүй байх гэж бодож байна. Олон нам манай намаас салж явж байсан. АН олон лидертэй, гишүүд нь лидерээ дагаад явдаг. Тэр лидерүүд нь эргэж орж ирэх гэж маш их асуудал, зардал болж орж ирдэг. Хамгийн гол нь лидерээ дагаж явсан хүмүүс нь маш их хохирдог. АН-ын гишүүд өнөөдөр олон жил ажилгүй, гудманд явж байна. АН-ын түүх энэ бүхнийг сануулах ёстой доо. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.