СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зариг сайтыг хаасан явдлыг эсэргүүцэж МСНЭ өнөөдөр ЦХХЯ-ны гадна хэвлэлийн бага хурал хийнэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

Цагдаагийн байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо Зариг сайтын хандалтыг хязгаарлажээ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “...Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах “Unurtsetseg Naran” гэх фейсбүүк хаяг, Зариг.мн гэсэн сайтуудаар дамжуулан хэргийн талаар мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан, мөн шууд утастай лайв бичлэг хийж, иргэдээс шууд сонсох ажиллагааг Зариг.мн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мөрдөх байгууллагад нөлөөлөх зорилгоор иргэд олон нийт болон бусад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уриалан, турхирсан үйл ажиллагааг зохион байгуулж яллагдагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, мөрдөх байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал бий болгож байх тул тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх...” таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцсэн.

Энэ саналыг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэж яллагдагч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан буюу мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад саад учруулах нөхцөл байдал тогтоогдоогүй тул таслах сэргийлэх арга хэмжээ авахыг дэмжээгүй юм. 

Гэтэл ХХЗХ өнөөдөр өглөө тус сайтыг хаасан нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл мөн гэж Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл үзжээ. 

Иймд прокурорын бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурлыг 16:00 цагт Цахим хөгжил, Харилцаа холбооны яамны гадна хийхээр болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мсх
5 сарын өмнө
202.131.248.206

МСНЭ гэдэг газарт өөр хийх ажил алга уу? Тэр далжгар хүүхэн чинь цаазаар авхуулсан ч яах вэ гээд л далжганаад байна лээ шүү дээ. Шоронд явах тийм дуртай байгаа юм байлгүй.

Зочин
5 сарын өмнө
139.5.219.104

Сэтгүүлчдийн эвлэл гэж хөгийн ч байгууллага юм даа, сэтгүүлч нь хүн шантаажилж хаалтын гэрээ гэгчээр хэдэн тэрбумыг угааж, мөрдөн байцаалтын нууцыг хөлсний мэдээлэгчээс авсан мэдээллээрээ тарааж 12 настай охиныг амь эрсдэхэд хүргэсэн гээд энэ бузар хүүхний хийсэн гэмт үйлдэлд дуу гараагүй байж, гарын хуруунд багтахгүй шахуу гэмь үйлдлээ чвуулдаг сайтыг хаалаа гэж хуцалдаж байдаг, яасан ичих нүүрээ барсан микрофоны бариулууд вэ. Наад заваан үйлдлээ зогсоо, ёс зүйтэй байгаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.