СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-12-02

🔴ДОХ-ийн эсрэг өдрөөр Эрдэнэт үйлдвэрийн 2300 уурхайчин явган алхалтад нэгдлээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид “Алхам бүрийн амт” уриан дор ДОХ-ын эсрэг нэгдэж, эрүүл мэндийн замаар өнөөдөр алхлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Спорт цогцолбор хамтран зохион байгуулсан энэ удаагийн алхалтад 2300 гаруй уурхайчин оролцож, үгээр бус үйлдлээрээ ДОХ-ын эсрэг тэмцэлд нэгдэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн юм.

 Үйлдвэрлэлийн цехүүдийн ажил тарах, ээлж солилцох цагаар үйлдвэр болон хотын дүүргээс гарсан алхалтын багийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх нар ахалж, уурхайчдадаа цэвэр агаар, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихийг уриалав.

Тэд “Эрүүл мэндийн зам”-аар 5.4 км алхсан бөгөөд Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон “Дунд өртөө”-н дээр уурхайчдад халуун аарц, кофе, жимсний шүүс, тэжээллэг шөлөөр үйлчилж, эрч хүчийг нь сэлбэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхт 45 жилийн ойн баяр хаяанд ирсэн энэ цаг үед уурхайчид уламжлал болсон “Алхам бүрийн амт” алхалтаа хийсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.