СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Киргиз улстай хамтарч аялал жуулчлалын шинэ нислэг нээнэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд найрамдах Киргиз улсын Тээвэр, холбооны сайд Текебаев Тилек Кыдырмаевичтай уулзлаа.

Монгол, Киргизийн хувьд хамтран ажиллах олон шинэ талбар, боломж байна гэж хоёр тал үзсэн байна. Тодруулбал, , хямд үнэтэй жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, Бишкек-Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бишкек-Ташкент-Дубай, Улаанбаатар-Ташкент-Дели шууд нислэгтэй болгох боломж байгааг онцолсон байна.

Далайд гарцгүй орнуудын хувьд бүс нутгийн дэд бүтцийн интеграцид нэгдэх “Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Киргизийн талын саналыг хүлээн авч, дэмжих, Киргизийн тал Монгол, Киргиз, Солонгос зэрэг Азийн зарим ард түмэн хөх толботой төрдгийг онцолж, Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут гаргах асуудлаар ярилцаж дээрх асуудлуудыг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгохоор тогтжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.