СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ дахь монгол дипломатч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
9 сарын өмнө

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа нарт баригджээ.

Тодруулбал, 40 орчим насны эрэгтэй А нь энэ сарын 9-ний өглөөний 9 цагт Сөүл хотын Ёндунпу дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг цагдаагийн алба хаагчид саатуулсан байна. Тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дагуу алба хаагчид А-г олж тогтоон, саатуулж, согтуурлын зэрэг хэмжигч багаж руу үлээхийг хүссэн боловч аж. Үүний дараагаар, ЭСЯ-ны өөр нэг ажилтан хэргийн газарт ирж, А-г авч явсан болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Дипломат алба хашиж буй аливаа алба хаагч нь халдашгүй дархан эрхтэй байдаг хэдий ч Ёндунпу дүүргийн цагдаагийн байгууллагаас “Согтолтын зэргээ тогтоолгохоос татгалзах нь ч мөн жолоодох эрхийг хасах үндэслэл болно” хэмээсэн бөгөөд холбогдох захиргааны журмын дагуу арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.

Харин Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас уг дипломат ажилтны талаар “Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал давтагдах юм бол бид түүнийг сайн дураараа нутаг буцахыг зөвлөх болно” гэжээ.

Тэгвэл тус улсын "Channel A" телевизээс энэ асуудлын талаар ч А нь халдашгүй дархан эрхээсээ татгалзах эсэх нь тодорхойгүй байна гэж мэдээлжээ.

Эх сурвалж: KBS News, Channel A

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэцэгээ
9 сарын өмнө
202.126.90.126

Халдашгүй дархан эрх гэж 1 балай юм бхымаа ....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.