Ханжоугийн Азийн наадам хаалтаа хийж, гурван сая гаруй тасалбар борлуулжээ

19 дэх удаагийн Азийн наадам есдүгээр сарын 23-ны өдөр Хятадын Жөжян мужийн төв Ханжоу хотод эхэлж, аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжиллээ.

Энэ удаагийн наадамд 45 улсын баг тамирчид 40 спортын 61 төрөлд хурд, хүч, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулснаас Хятад улс энэ удаагийн 201 алт, 111 мөнгө, 71 хүрэл медаль хүртлээ. 

385897956 716867603792859 8340356120739160622 n1

Зүүн Хятадын Жежянь мужийн Ханжоу хот энэ удаагийн наадамд зориулж шинээр 14 спортын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Энэ удаагийн наадам нийт 44 байршилд тэмцээн уралдаанаа явуулсан бөгөөд үүний 30 нь өмнө нь байсан бол 14 нь будаг нь ханхалсан шинэхэн ажээ.

Ихэнхи барилга байгууламжууд Ханжоу хотод боловч зарим тэмцээн уралдаанууд Жинин, Нинбо, Шаошин, Вэнжоу зэрэг ойр хотуудад болжээ. 

387056879 716126027200350 7601400126702699800 n1
Ханжоугийн Азийн наадмаар 610 сая юань буюу 83.5 сая ам.долларын 3.05 сая гаруй тасалбар зарагдсан гэж зохион байгуулагчид бямба гаригт мэдээлэв.

385880615 716868643792755 1875440742066470947 n1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.