М.Бадарч уучлалт хүслээ

Шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь нотлогдсон Улсын арслан М.Бадарч өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өгчээ. 

-Монголын ард түмэн, бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа надаас сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор хоёр дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм.

Миний бие 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага, 2020 онд улсын гарди 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан хэмээх цол авч төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн хамтаар өөрийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд олж авсандаа баярлаж талархаж явдгаа хэлэх нь зүйн хэрэг билээ.

. Би барилдах хугацаандаа улсын наадамд болон заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ, харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз, тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ.

Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл цаг хугацаанд .

Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.