СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-27

Хөвсгөл аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөвсгөл аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ. Тус төв нь 0-17 насны хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, 18-аас дээш насны иргэдэд хүргэх тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр бүтэцтэй ажиллана.

Тус төвд 0-17 насны хүүхдийн хөдөлгөөний хоцрогдол, тархины саажилт, хавтгай тавхай, майга тавхай, тавхайн унжилт, дауны синдром, гижгийг хүзүү, нурууны муруйлт, нүүрний саажилт, тархины харвалт, тархины усжилт, аутизм, нугасны эвэрхий, мэдрэлийн ёзоор тайрах хагалгааны дараах, бэртэл гэмтэл, хавсарсан эмгэгүүд болон хөдөлгөөний эмгэгтэй хүүхдүүд хамрагдана.

Харин 18-аас дээш насны мэдрэлийн эмгэг, тархины цус харвалт, нугасны гэмтэл, мэдрэл дарагдал, үений үрэвсэл, өвдөг, нуруу, түнхний өвдөлт, үе солих хагалгааны өмнө болон дараах, мөч тайрах хагалгааны өмнө ба дараа, хугарал, мултралын дараа, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, зүрх судасны эмгэг, бодисын солилцооны эмгэг, таргалалт, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчид хамрагдана.

Сэргээн засах, тусгай хэрэгцээт хүүхэд иргэд болон гэр бүлийн онцлогт тохирсон хөгжил, ур чадварын сургалтууд хийх, боловсрол олгох, арга зүй, мэдээллээр хангах, шилжилтийн насны хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулна. Эрүүл мэнд, хэл засал, хөдөлмөр засал, хөгжлийг дэмжих, нийгмийн ажилтны тусламж, сэтгэл зүй туслах хэрэгслийн зэрэг мэргэжилтнүүд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.