- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.20-ны өдрийн 08:00 цагаас 15:11 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Шар говь” гэдэг газраас “Хулангийн гатлага” гэдэг газар хүртэл 12 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрөөс 09.20-ны өдрийг дуустал нийт 9 өдөр зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.