Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нэг сарын хугацаанд төсвийн 54 сая төгрөгийг хоолны захиалга нэрийдлээр зарцуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр дараах тайлбарыг хийжээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: 54 сая төгрөгөөр нэг сарын дотор намайг хоол захиалж идсэн гэнэ. Уг нь энэ мөнгөөр 8-р сард 43,21,27,29-р хороонд үер усны гамшиг тохиоход ажилласан мянга, мянган төрийн алба хаагч, дотоодын цэрэг, Онцгой, цагдаа, эмч нарын хоол, хүнсний асуудлыг шийдвэрлэсэн юм. Үүнийг буруу зүйл гэж огт бодохгүй байна.
Сонгууль дөхөх тусам тайван ажил хийлгэхгүй, үнэн зөвөө ялгахгүй мэдээллээр иргэдийн тархи угаачих юм гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За ёстой мянга мянгаараа бол байгаагүй шүү. 100-200 бол яаая гэхсэн.