Энэ сарын 9-ний өдөр Гандантэгчэнлин хийдэд манла бурханы догшин сахиус Шанлүн бурханыг тахина
Энэ сарын 9-ний өдөр буюу нөгөөдөр Гандантэгчэнлин хийдэд манла бурханы догшин сахиус Шанлүн бурханыг тахих хурал хурна.
Шанлун бурханы сахиусыг тахиснаар хамаг амьтны өвчинг арилгаж, зовлонгоос гэтэлгэдэг.
Энэ жилийн хуралд уламжлал ёсоор Өндөр гэгээн анхдугаар Богдын урласан уур нүдүүрийг зална. Энэхүү нандин уур нүдүүрийг анхдугаар богдод хадаг барин хуралд залдаг байсан түүхтэй. Одоо цагт олны нүднээс далд хадгалж байгаа бөгөөд жил жилийн ганцхан энэ өдөр сүсэгтэн олны өмнө ил гаргадаг аж.
Шанлун бурханы сахиус болон уур нүдүүрт мөргөсөн хүний өвчин илааршиж, зовлонгоос ангижирдаг хэмээн бэлэгшээдэг. Хуралд хүрэлцэн ирсэн сүсэгтэн та бүхний өвчин зовлон амирлах болтугай!
Өндөр гэгээн анхдугаар Богдын урласан уур нүдүүрийг Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин Хийдийн Хамба Лам Д.Тайвансайхан залж буй үеийн зураг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.