СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-08-09

Вьетнам улсын Далайн их сургуульд суралцуулах тэтгэлэг зарлагджээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Далайн их сургуульд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа.

Тэтгэлгийн зорилго: Зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр, дотуур байр, сурах бичиг, эрүүл мэндийн даатгал багтсан. /амьжиргааны зардал болон зорчих зардал багтаагүй болно/

Тавигдах шаардлага: Тус сургуулийн Глобал судлал ба далайн асуудал /Global Studies and Maritime Affairs/, Олон улсын бизнес, ложистик /International Business and Logistics/, Бизнес, маркетингийн менежмент /Business and Marketing Management/ гэсэн мэргэжлийн чиглэлүүдийн аль нэгээр англи хэл дээр бакалаврын түвшинд тэтгэлгээр суралцах боломжтой.

Суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч нийт суралцах хугацаа 4-4.5 жил байх ба тэтгэлгээр суралцах оюутан нь англи хэлний IELTS шалгалтын 4-өөс дээш оноо, түүнтэй адилтгах бусад гэрчилгээ байх шаардлагатай

Бүрдүүлэх материал:

  1. Вьетнам улсад суралцах хүсэлт гаргагчийн өргөдлийн маягт
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбарыг англи хэл дээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байх
  3. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас /сүүлийн 6 сар доторх/
  4. Цагдаагийн тодорхойлолт
  5. IELTS шалгалтын 4-өөс дээш оноо эсвэл түүнтэй адилтгах бусад гэрчилгээ
  6. Тэтгэлэг горилогчийн ур чадвар, мэргэшил, судалгааны ололт амжилтын талаарх баримт бичиг хуулбарыг зохих журмын дагуу баталгаажуулсан байх. /хэрвээ байгаа бол/
  7. Нэгээс дээш жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспортын хуулбар
  8. Вьетнамд суралцах, судалгаа хийх, амьдрах санхүүгийн баталгааны хуулбар. /хэрвээ байгаа бол/

Сонгон шалгаруулалтын бүртгэл болон зохион байгуулалтын хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас 08 дугаар сарын 12-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны digital.mrtd.gov.mn цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.

Жич: Зөвхөн онлайнаар бүртгэл явагдана. Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Тэтгэлэг горилогчийн анхаарах зүйлс: Дээрх материалууд үнэн зөв байх шаардлагатай. Дээрх тэтгэлэгт олон улсын нислэгийн тийз, визний хураамжийн үнэ багтаагүй болно.

Холбоо барих: Ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагийн хооронд 51-263171 дугаар утсаар холбогдох боломжтой.

Тэтгэлэг хамрагдах анкет, материалыг ЭНД дарж цахим хуудсаар илгээнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.