СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-08-09

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/347 дугаар тушаалаар Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай журам батлагдсан.

Энэхүү журмыг улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд мөрдлөг болгох юм.

Үүнд:

-Кембрижийн IGCSE, O, AS, A
-IB-International Baccalaureate
-AP-Advanced Placement
-TOEFL /IBT/
-IELTS
-SAT багтана.

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар наймдугаар сарын 9-ний 09:00 цагаас 19-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.