СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-06-30

“Бүтээгч Хан-Уулчууд-2023” өдөрлөг “Богд хааны ордон” цэцэрлэгт хүрээлэнд ням гарагт болно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Үндэсний Их баяр наадмыг угтан Хан-Уул дүүргийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” аж ахуйн нэгж байгууллагууд хамтран “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нэгдсэн өдөрлөгийг 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Богд хааны ордон”-ы цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг 60  гаруй  байгууллагууд нэг дор цугларч үндэсний өв уламжлалаа тодотгосон бараа бүтээгдэхүүнээ нийтэд таниулан сурталчлан борлуулахаас гадна урлагийн тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн, хүүхэд, залуучуудын дунд хөгжөөнт уралдаан, тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг өдөрлөгийн үеэр зохион байгуулна.

 Өдөрлөгийн хөтөлбөрт:

-Үндэсний хувцас хэрэгсэлийн өргөтгөсөн худалдаа

-Үндэсний хувцасны загварын шоу,

-Урлагийн тоглолт,

-Хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн,

-Хоолны үйлчилгээ,

-Задгай талбайн арга хэмжээ зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа бүтэн өдрийн турш зохион байгуулагдахаар хөтөлбөрт багтсан байна.

 Үндэсний их баяр наадмаар гоёж, хэрэглэх чанартай бараа бүтээгдэхүүнээ нэг дороос авах  боломжтой үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, амралтын өдрийг гэр бүлээрээ урлаг соёл, спортын хөгжөөнт уралдаан тэмцээнд оролцохыг урьж байна.

ХААНА: “Богд хааны ордон” цэцэрлэгт хүрээлэн

ХУГАЦАА: 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10:00-19:00

 “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.