СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-24

🔴LIVE: Есөн аймаг руу нисэх тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 35 асуудал хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нар танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Агаарын тээврийн үнэ тарифыг буулгах ажил чухал байна. Өнөөдрийн хуралдаанаар "МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан 2023 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог есөн аймгийн тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна.

Өнөөдрийн байдлаар

Мөн Ховд болон Увс аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1.600.000 төгрөг байсныг 600.000-650.000 төгрөгөөр зорчих боломж нээгдэнэ.

Ингээд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод зэрэг аймгуудын агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлнэ.

Хувийн аж ахуй нэгжүүд иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эдийн засгийн зөв тооцоолол хийж, иргэдэд илүү хямд төсөр үнээр үйлчлэх бодлого бариагүйн улмаас өнөөдрийн асуудал үүссэн гэж үзэж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс МИАТ ТӨХК-ийг орон нутгийн нислэг үйлдэх боломжоор хангаж ажиллаж эхэлж байна.

2024.01.01-нийг хүртэл МИАТ гаднаас нойтон түрээсээр онгоц авч ашиглана. Үүнээс хойш өөрийн захиалсан онгоц буюу 75 хүний суудалтай орон нутгийн нислэг үйлдэх зориулалтын онгоцыг авснаар ахиад үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар Монгол Улсад бизнесийн салбаруудад монополь бий болсон байна. Тухайлбал

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Дотоодын нислэгийг нэмэгдүүлж МИАТ компани оролцож эхэлснээр нислэгийн тасалбарын үнэ 2-2.5 дахин буурах боломж бүрдэнэ. Ингэхдээ Монгол Улсын навигацийн орлогоос тус компанид нэг удаа дэмжлэг үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар 3-4 аймагт тогтмол нислэг үйлдэгдэж, бусад тохиолдолд захиалгаар нислэг хийдэг. Ирэх долоодугаар сарын нэгнээс алслагдсан есөн аймагт долоо хоногт долоо, хамгийн багадаа нэг нислэг үйлдэгдэх боломж бүрдэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.