СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-22

Боловсролын зээлийн сангийн үе үеийн бүх удирдлагууд, яамны сайд нарыг шалгана

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

АТГ-аас Боловсролын зээлийн санг шалгахад нэлээдгүй зөрчил илэрчээ.

АТГ-аас өгсөн мэдээллээр Боловсролын зээлийн санг шалгахад нэлээдгүй зөрчил илэрчээ. Тухайлбал БЗС-ийн албан тушаалтанг тус санд хэрхэн томилсон нь тодорхойгүй, ажлын байрны тусгай шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг. БЗС-ийн одоогийн гүйцэтгэх удирдлага өөрөө өөртөө урамшуулал олгох, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг. Өөрийн сургалтын зээлийг чөлөөлүүлсний дараа, барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгөө чөлөөлсөн өөрийн гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлжээ.

Мөн 2011 оноос суралцагчийн зээлийг эргэн төлүүлэх журмыг УИХ-аас гаргасан ч энэ хуулийг биелүүлж, ажиллаагүй. Хууль зөрчиж, сургалтыг зээлийг чөлөөлсөн тушаал, шийдвэр гаргадаг. Гадаадын их, дээд сургуулиудад суралцагч иргэд хувь дансаар нь мөнгө шилжүүлдэг, БЗС-ийн мөнгөн гүйлгээг нягталдаггүй байна. гэх зөрчлүүд илэрчээ.

Үүнтэй холбогдуулан холбогдох зөвлөмжийг ЗГХЭГ болон БШУЯ-нд хүргүүлсэн гэж байна. Мөн БЗС-ийн холбогдох албан тушаалтнуудыг бусдад зээл олгохдоо давуу байдлаа ашигласан эсэхийг мөрдөн шалгаж ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
103.111.68.3

рхохо

Зочин
10 сарын өмнө
103.111.68.3

рхохо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.