Маргаашаас эхлэн халуун ус хязгаарлах байршлууд
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 15-нд дуусах хуваарьтай байна.
Маргааш буюу тавдугаар сарын 22-30-нд дараах байршлуудад дулааны шугамын засвар хийх хуваарьтай байна.
- Карьер
- Буян ХХК
- 013-р анги
- Төв цэвэрлэх байгууламж
- 21-р хорооллын орчмын хэрэглэгчид
- Буянт-Ухаа I,II хороолол
- Нисэх орчим
"УБДС" ТӨХК-аас тайлбарласнаар, Бага тойрог орчмын хэрэглэгчдийнхийг наймдугаар сарын 1-н хүртэл, бусад байршилд 7-14, 21 хоног халуун ус тасална. Засварын ажлыг хуваарьт заасан байршлуудад 8-14 хоногт өдрийн болон шөнийн цагаар гүйцэтгэнэ. Сүүлийн таван жилд шинэчлэгдсэн магистраль шугамуудыг шахаж шалгаад нэмэлт ажил хийхээргүй бол ажиллагаанд шууд залгана гэсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.