TREND LIVE: М.Батцэнгэл: Та нар ганц өвс ч үгүй халтар нүүрээ харуулах гэж ирсэн юм уу
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард иргэдэд таниулах зорилгоор очсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өөдөөс Ховд аймгийн Дуут сумын малчин М.Батцэнгэл "Та нар ганц өвс ч үгүй халтар нүүрээ харуулах гэж ирсэн юм уу? Бүгд явцгаа" хэмээн хэлсэн бичлэг сүүлийн хоёрт хоногт олон нийтийн сүлжээний гол сэдэв боллоо.
Тэрээр "Та нар ганц өвс ч үгүй халтар нүүрээ харуулах гэж ирсэн юм уу? Бүгд явцгаа, малчдынхаа хотоор яваад нөхцөл байдалтай танилц. 200, 300-аараа малаа үхүүлээд малчид уйлж байна. Даралт нь ихсээд байна. Зарим нь малаа туугаад яваад өгсөн, сураггүй байна" хэмээн ярьжээ.
Үүнээс улбаалан "УИХ-ын гишүүн тойргийн сонгогчдод өвс, ус дөхүүлж өгөх үүрэггүй шүү дээ" хэмээн үзэх нэгэн байхад, "Баруун таван аймгийн жил дараалсан зуд малчдыг туйлдуулж байна. Төр бодлого гаргах ёстой" гэж үзэх нэгэн ч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.