🔴ОХУ-ын иргэн “Танай эмнэлэгт бөмбөг тавьсан” гэх мэдээлэл илгээжээ
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл өнөөдөр өглөө 09:56 цагт хуулийн байгууллагад иржээ.
“Интермед” эмнэлгийн санал хүсэлт хүлээн авдаг QR системээр ОХУ-ын иргэн “Танай эмнэлэгт бөмбөг тавьсан” гэх мэдээлэл илгээсэн гэх мэдээлэл байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн болон тагнуулын байгууллагаас хамтарсан шалгалтыг зохион байгуулж байна. Одоогоор эмнэлгийн орчимд ямар нэгэн тэсрэх бодис, сэжигтэй эд зүйл илрээгүй байгаа ч эмнэлэгийн хашаан доторх байгууламжуудыг шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.