МУГТ М.Нандинцэцэг мэргэжлийн бокст хүч үзэхээр боллоо
МУГТ М.Нандинцэцэг мэргэжлийн боксын карьерын анхны тулаанаа хийхээр боллоо.

Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн аваргын анхны хүрэл медалийг хүртэхийн сацуу Ази тивийн мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг спортын карьераа өндөрлүүлж, гэр бүл зохион, үрийн зулай үнэрлэн спортын амьдралаас түр завсарласан билээ.
Өдгөө АНУ-д ажиллаж амьдарч буй тэрээр энэ оны эхнээс боксын рингнээ дахин тулалдаж эхэлсэн байна. Тэрээр өнгөрөгч тавдугаар сард "АНУ-ын Үндэсний Алтан Бээлий" тулаанд түрүүлсэн. Улмаар ирэх есдүгээр сарын 26-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийх болсон байна.
Монголын шилдэг тулаанч МУГТ М.Нандинцэцэгтээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.