Буриад түмний баярт зориулсан барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 64 бөх зодоглоно

Буриад түмний баярт зориулсан барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 64 бөх зодоглоно
“Алтан тоонто” буриад түмний баярт зориулсан үндэсний болон буриад бөхийн барилдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
 

“Алтан тоонто” буриад түмний баярт зориулсан үндэсний болон буриад бөхийн барилдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тус баярын хүрээнд үндэсний бөхийн 64 бөхийн барилдаан, буриад бөхийн 86 кг-аас дээш болон доош жингийн ангилалд тус бүр 32 бөхийн барилдаан зохион байгуулах юм.

Үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Д.Анар, С.Сүхбат, Д.Алтанцоож, улсын харцага Г.Ганхуяг, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр, О.Наранбаатар тэргүүтэй 70 бөх бүртгүүлжээ.

Буриад бөхийн барилдаанд ОХУ-ын Буриадын бөхчүүд оролцохоор бүртгүүлсэн байна.

Барилдаанд бүртгүүлсэн бөхчүүдийн тоо:

  • Үндэсний бөхийн 64 бөхийн барилдаанд – 70 бөх
  • Буриад бөхийн +86 кг-ын ангилалд – 70 бөх
  • Буриад бөхийн -86 кг-ын ангилалд – 40 бөх
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ӨНӨӨДӨР БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД 2026-11-27 тойм
ӨДРИЙН ТОЙМ Өнөөдөр болсон онцлох үйл явдлууд
2026-11-27 тойм
2026-11-27 тойм
0:00
0:00