“Moon Dance” клубийн “Harley Queens” баг тэргүүн байр эзэлжээ

“Moon Dance” клубийн “Harley Queens” баг тэргүүн байр эзэлжээ

Испани Улсын Гуадалахара хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн бүжгийн спортын холбооны (WDSF) 2026 оны Хореографик Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны том багийн төрөлд (Junior Big Team) Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Moon Dance” клубийн “Harley Queens” баг шүүгчдийн нийлбэр 32.11 оноогоор тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.

9c0b822d44ee4ff1beda7221b1d907ea

Шигшээ тоглолтын шүүгчдийн онооны задаргаа: 17 бүжигчний бүрэлдэхүүнтэй тус баг шигшээ тоглолтод (90 дугаартай) бүх үзүүлэлтээр өндөр үнэлгээ авч, илт давуу тэргүүлсэн байна: Нийт оноо (SCORE): 32.11 (1-р байр) Техникийн чанар (TQ): 7.92 Хөгжмийн мэдрэмж ба хөдөлгөөн (MM): 7.88 Багийн уялдаа холбоо (TS): 8.06 Бүжиг дэглэлт ба гүйцэтгэл (CP): 8.25 Испанийн холбооны онцолсон баримт ба Монголын бусад багууд тэмцээнийг зохион байгуулагч Испанийн Бүжгийн Спортын Холбооноос (FEBD) мэдээлснээр, 20 орны 117 баг оролцож буй энэхүү дэлхийн аваргад зохион байгуулагч Испани улс 32 багтайгаар тэргүүлсэн бол Монгол Улс оролцогч багийн тоогоор Испанийн дараа хоёрдугаарт (Португал, Унгарын өмнө) бичигдэж, өргөн бүрэлдэхүүнээр оролцож буйг онцолжээ. Тус холбооны албан ёсны гарааны жагсаалтаас харахад манай улсаас бусад насны ангилал, төрөлд дараах багууд хүч үзэж байна: Өсвөр насны жижиг баг (Small Teams Junior): Монголын “Star Girls” (101 дугаартай) хамтлаг мөнгөн медаль хүртэж, “Beti Girls” (23 дугаартай) хамтлаг долдугаар байрт шалгарлаа. Насанд хүрэгчдийн жижиг баг (Small Teams Adult): Энэ төрөлд Монгол Улсаа төлөөлөн “Moon Sirens Adult” (82 дугаартай), “Aida” (15 дугаартай), “Artage” (19 дугаартай) болон “Moon Girls Adult” (79 дугаартай) гэсэн дөрвөн баг өрсөлджээ. 

2d02475eb0184d99a447b6814e1be3a7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.