Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна
Өчигдрөөс эхлэн “…охины цогцос олдсон”, “…хөрш айлуудын нэр бүхий хоёр иргэнийг хорьсон” гэх мэт эх сурвалж тодорхой бус мэдээллүүд ихээр гарч, үүнтэй холбоотойгоор ташаа, худал мэдээллүүдийн агуулгыг өөрчлөн, бодит мэт болгон түгээж байгаа асуудал нийтлэгдээд эхэллээ.
Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа хэн нэгнээс тодорхой бус мэдээлэл авах, түүнийгээ нягтлахгүй олон нийтэд түгээж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, олон нийтэд буруу худал ташаа мэдээлэлд итгэж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж, буруутгах газар дээр нь очиж шууд дамжуулалт хийж, мэдээлэл өгөхийг шаардах зэрэг асуудлууд гарч байна.
Одоогийн байдлаар тус асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хориод байна. Иймд та бүхэн ийм ноцтой асуудалд хүлээцтэй хандаж, аливаа сөрөг эрсдэл үүсгэхгүй байхыг хүсэж байна. Эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой үнэн бодит мэдээллийг бид хуульд нийцүүлэн мэдээлэх болно
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.