Далай лам энэтхэг хүүтэй мэндчилэхдээ "хэлийг минь хөх" гэж хэлсэндээ уучлалт хүсэв
Дээрхийн гэгээн XIV Далай лам энэтхэг хүүтэй мэндчилэхдээ түүнийг тэвэрч, уруул дээр нь үнсэн, хэлээ гаргаад "хэлийг минь хөх" гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэжээ.
Тус бичлэг өнгөрсөн ням гарагт дэлхийн олон улсын хэвлэлүүдээр цацагдсан бөгөөд хүмүүс тун таагүй хүлээн авч, Далай лам ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэцгээж байгаа аж.
Хүү "Таныг тэвэрч болох уу?" гэхэд нь 87 настай Далай лам "Тэг тэг" гээд тайзнаа гарган тэвэрчээ. Дараа нь хүүгийн уруул дээр үнссэнээ, хэлээ гарган мэндчилээд "Хэлийг минь хөх" гэхэд цугласан олон инээцгээсэн байна.
Далай лам болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэн хүү болон түүний гэр бүлээс уучлалт хүссэн тухай Твиттер хуудсаар нь дамжуулан мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.