СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-28

Лу.Гантөмөр нүүрсний хулгайчийг хамгаалахаа мэдэгдэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ардчилсан намы гэрчилгээ, тамгагүй дарга Лу.Гантөмөр анхны шийдвэрээрээ хууль, хяналтынхныг мухардалд оруулах агуулга бүхий мэдэгдэл хийсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртлөө.

Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар прокуророос нэрийг нь оруулж ирээд байгаа "Ажнай" Д.Бат-Эрдэнийг өмөөрч, "Авч үлдэнэ" хэмээн мэдэгдлээ. Гэтэл энэ нь хоосон улстөржиж, асуудалд зарчимч бусаар хандсан үйлдэл боллоо хэмээн иргэд үзэж байна. УИХ-ын гишүүн 2017 оноос нүүрсний хулгайн асуудал яригдахад түүний нэр гарсан, эх сурвалжууд ч түүнтэй холбож ярьдаг. Нүүрсний хулгайн талаар анх шүгэл үлээсэн гишүүн асан Л.Энхболдын хувьд ч баримттайгаар ярьдаг. "Ажнай Бат-Эрдэнийг шалгана, шалгахаар боллоо" гэдэг мэдээлэл маш их гардаг ч алхам ахилгүй өдийг хүрч байж, прокуророос нэрийг нь оруулж ирж байхад АН-ын бүлэг нь өмөөрч, хамгаалаад байж болохгүй. Юу юугүй барьж хорих гээгүй, үнэн мөнийг нь тогтооно гэж байхад УИХ-ын гишүүд нь зарчимтай байх хэрэгтэй” гэлцэж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар нэрийг нь оруулж ирсэн гурван гишүүний асуудлыг маргаашийн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
202.126.90.122

муж хулгайч нар сөнөтүгэй

Зочин
1 жилийн өмнө
192.82.84.99

Хулгайч нарын шийтгэхгүй босно шшү

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.41

Зөө зөө, иймэрхүү хулгайчаа өмгөөлж хамгаалж байгаа бол энэ АН байхгүй байсан нь Монголд маань машид тустай юм байна. Арга ч үгүй дээ өнөө хэдэн хулгайч нар нийлсэн хойно, өөдтэй үйлстэй юм эднээс сонсдохгүй ээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.