СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хашааны гадаа тоглож байгаад сураггүй болсон 5 настай охиныг олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

“Миний 5 настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад иржээ.

Ийнхүү эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, уул орчмоор самналт хийж, 20-ний өдрийн 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны төвөөс 4 км орчим уулнаас охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Эрэн хайх ажиллагааг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Албаны нохойн сургалтын хэлтсийн төлөөлөгчид таван нохойн хамт, мөн Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны захиргаа, 74-р сургууль, 116-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй явуулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Намун
1 жилийн өмнө
203.91.115.47

Хэн олсн үнэн зөв мэдээлэл хүргэ өөрсдөө олцн юм шиг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.