50 настай эрэгтэйг 25 удаа зүсэж шархдуулж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух хаягтай 50 настай, эрэгтэй “Э” гэгч энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай амь насаа алдсан байдалтай байжээ.
Хэргийг 32 настай, эрэгтэй “О” гэгч нь 31 настай, эрэгтэй “Э” гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн "Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсан болохыг илрүүлэн, баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.