СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лангуу болон кассын үнэ хоорондоо зөрвөл 5 сая төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2022 оны 8 дугаар сарын 17-ноос 31-нийг хүртэлх хугацаанд супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа холбогдох хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулж, “С” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт худалдаалж буй бүтээгдэхүүнээс түүврийн аргаар 10 ширхэг бараа, бүтээгдэхүүний лангуун дээрх үнийг кассын үнэтэй тулгаж үзэхэд “А” ХХК-ийн дээдийн дээр 1 кг гурилын үнэ лангуун дээр 2440 төгрөг, харин кассанд бичүүлэхэд 2560 төгрөг гэж зөрүүтэй гарсан тул 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

“С” ХХК-ийн зүгээс тухайн үед шинэчлэгдсэн үнийг хэвлэж, лангуун дээр нэг бүрчлэн байрлуулах үед хариуцсан ажилтны алдаа гарснаас бус лангууны бусад хэсэгт дээдийн дээд гурилын шинэчлэгдсэн үнийг байршуулсан байсан, тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан бараа, бүтээгдэхүүний талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй гэж маргасан боловч анхан шатны шүүхээс худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний лангуу болон кассын үнэ дээрх байдлаар зөрүүтэй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, шийтгэл ногдуулсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээхдээ бараа, бүтээгдэхүүний өмнөх буюу хуучин үнийг солих ажиллагаа хийгдэж байсныг үгүйсгээгүй, гагцхүү ажилтны хариуцлага алдсан эсэхээс үл хамааран лангуун дээр “А” ХХК-ийн дээдийн дээр 1 кг гурилын үнийг 2440, 2560 төгрөг гэж зөрүүтэй байршуулсан бодит нөхцөл байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн, зөв мэдээлэл олж авах, …боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах барааны нэр төрөл, үнийн талаар бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд лангууны болон кассын үнэ хоорондоо зөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн нь зөв гэж шийдвэрлэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (17)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.60

Ер нь дэлггүрүүдийн ажилтангууд их хариуцлагагүй байдаг.Үүн дээр залын зохион байгуулагч сайн ажиллах чухал.Ажилтангууд нь үйлчлүүлэгчийнхээ дэргэд эсвэл хоорондоо хов базаад утсаа оролдоод л байдаг.Зөвхөн цалин авах гэж л өдөр өнгөрөөдөг юм шигээ

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.137

Ямар новш нь болоод байна аа. Торгоно шийтгэнэ гэх энэ ялзарсан нийгмээс хэзээ салах вэ? Яагаад дэлгүүрүүд татварын золиос, бусад байгууллагын золиос болох ёстой гэж. Үнийн өөрчлөлт байнга болж буй энэ үед санамсаргүй үнээ сольж амжаагүйн төлөө хэдэн саяар торгууль төлнө гэсэн чинь юу гэсэн үг вэ? Ард түмэн бол хүнсний дэлгүүрүүдийн зовлонг хэзээ ч ойлгохгүй. Мэргэжлийн байгууллага нар нь хүртэл ойлгохгүй. Тийм дээ ийм завхарсан хууль баталж үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсээ дарамталж байна.

Иргэн
1 жилийн өмнө
202.126.89.210

Номин скай ороочээ үнэ байнга зорнө

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.108

Үйл ажиллагаагаа зөв хууль тогтоомжийн хүрээнд явуулах нь зүйтэй

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.108

Ийм тохиолдол гарах нь цөөнгүй ямар утас хаяганд мэдээллэ өгөх ёстой вэ

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.108

Ийм тохиолдолд ямар утсанд хандах вэ

Zochin
1 жилийн өмнө
192.82.81.76

лангуун дээр байгаа барааныхаа үнийг сүүлийн үед тавигүй байна

Гомбо
1 жилийн өмнө
202.55.188.105

торгуулахгүй гэж бодож бай вал энэ үнийн зөрөөг арилгах хэрэгтэй ш дээ.Хариуцлагатай байж сурсан нь дээр шүү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.71.233

Р..xk

Иргэн
1 жилийн өмнө
202.55.188.101

Том супермаркетуудад наад 5 сая чинь инээдэм. Тоохгүй шдэ. Өдрийнх нь тал орлого байхшү

Ari
1 жилийн өмнө
66.181.161.105

Zow n mash zow . Aaa gehdee torgoh geh shaltgaanaar hahuul awah nohrsol burdej bgaam . Ene meregjiliin hyanaltiig hahuul awdaggu bolgochihwol hunsnii ayulgui bdald ih nemertei umsan. Mash sain hyanalttai shalgadag bmaar bn

Түвдэнням
1 жилийн өмнө
192.82.76.235

Энийг том жижиг гэлтгүй бүх дэлгүүр барааны үнээ бичиж тавих хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.221

ЧД ийн 7 хорооны Жи төвийн бараа кассын үнээсээ зөрөөтэй байдаг,шалгадаг газар бгаа юу

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.53

ёстой зөв

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.53

ёстой зөв

美丽
1 жилийн өмнө
202.21.116.142

Ингэж торгууль нэртэй дарамтаа болимоор юм аа. Сүүлийн хэдэн жил үнийн өсөлт үнэхээр их байгаа нөхцөлд үнэ солих бол тухайн дэлгүүрт ажиллаж байгаа хүнд маш том дарамт байдаг. Цалин хөлсийн авдаг юм чинь хийх л ёстой гэх байх, гэхдээ том дэлгүүрийн тэр том тасагийг бүтэн өдөрт бол үнэхээр амждаггүй л байхгүй юу. За 2,3 өдөртөө дуусгаад бүх үнээ зөв болголоо гэхэд дахиад л 2,3 хоногын дараа үнийн өсөлт, өөрчлөлт гараад л ирнэ. Ийм байхад ингэж торгож асуудалыг шийднэ гэдэг нэг талаараа зөв юм шиг боловч нөгөө талаараа байгууллага, ажилтанд маш том дарамт болдог. Хэрвээ торгууллаа гэхэд байгууллага хэдий тэр мөнгийг гаргаж байгаа ч цаагуураа тухайн асуудал гаргасан ажилтанаас ихэнх хувь нь гардаг шдээ энэ чинь тэр ажилтанг тухайн байгууллагад хадсан шиг л болдог. Тэнэг2 хууль тогтоомж гаргаад хувь хүн, байгууллага торгох дон тусцан юм шиг байхаа болих хэрэгтэй шдээ. Та хэдэд торгоод мөнгө авах, эсвэл авилга аваад хөргөгчөө дүүргэх сайхан л байдаг харин эсэргээрээ торгуулсан байгууллага, ажилтанд маш том дарамт асуудал болдог шүү.

Зочин
1 жилийн өмнө
103.229.123.154

Hajuud n bgaa hulan delgvvr bvr e barimt ogohgvi bvr novsh shvv

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.